2020-08-06

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хурхын голд согтууруулах ундаа хэрэглэсэн 26 настай иргэн осолджээ

hurh-gol-hentii-aimag
Хурхын голд согтууруулах ундаа хэрэглэсэн 26 настай иргэн осолджээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд наймдугаар сарын 3-ны өдөр туслах малчин 26 настай эрэгтэй Б сураггүй алга болжээ.

Тодруулбал, Б нь найз болох малчин А-тай мөн өдрийн 17.00 цагт сумын төвөөс гэр рүүгээ явах замд Хурхын голд машин нь шаварт суугаад гарч чадахгүй тэр өдрөө тэндээ хоногложээ.

Улмаар тэд согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Гэсэн ч үүрийн 04.00 цагт машиндаа Б нь байхгүй байсан талаар А нь аймгийн Онцгой байдлын газарт ханджээ.

Тус сумын алба хаагчид наймдугаар сарын 4-ний өдрийн 12.15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, мөн өдрийн 13.57 цагт шаварт суусан газраас баруун зүгт гурван км-т Хурхын голоос иргэн Б-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн аж.