2020-04-29

Тариалан эрхлэгчдийн ЦАХИМ зөвлөгөөн боллоо

tarialan-erhlegchid
Тариалан эрхлэгчдийн ЦАХИМ зөвлөгөөн зохион байгууллаа

Төв аймаг тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнөө цахимаар зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр тариалан эрхлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Зөвлөгөөнд аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн 2020 оны зорилт түүнийг хэрэгжүүлэхээр зохион байгуулах ажлын талаар хэлэлцэж тариаланчдын санал бодлыг сонслоо. Тариалалт ирэх сарын 5-наас эхлэн явагдана.

~Тариалан эрхлэгчдийн ЦАХИМ зөвлөгөөн зохион байгууллаа~

Нийт 100 гаруй мянган талбайд тариалалт хийгдэж 300 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөж байна. Тиймээс газрын үржил шимийг сайжруулж уринш боловсруулалтыг техник технологийн дагуу хийх нь чухал байгааг албаныхан онцолж байсан юм.

Төв аймаг энэ онд үр тариа 95449 га, үүнээс улаанбуудай 83355 га, төмс 7816 га, хүнсний ногоо 1600 га, таримал тэжээлийн ургамал 11500 га-д тариалах төлөвлөгөөтэй бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд чийг хаалт 22400 га талбайд, хийгдсэн бол техник засварын ажил 95 хувьтай хийгдэж байна.