Соёлын сайд С.Чулуун, Дэд сайд М.Батбаяр нар “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.
Өнөөдрийн байдлаар тус музейн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байгаа ч интерьер, экстерьер болон дотор шугам сүлжээний төлөвлөлтийн зарим шийдэл хүлээгдэж байгаагийн зэрэгцээ гадаадаас импортоор оруулж ирэх материалын захиалга хүлээгдэж, улмаар барилга угсралтын ажил төлөвлөсөн хугацаанаас хоцорч болзошгүй байгаа тухай мэдээллийг гүйцэтгэгчийн зүгээс танилцууллаа.
Соёлын сайд С.Чулуун хэлэхдээ,
“Засгийн газрын бүтэц, бүрдэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор музейн барилга угсралтын ажил зогсох ёсгүй, яамны дотоод зохион байгуулалтын асуудал ч үүнд нөлөөлөхгүй, ажил хариуцаж байгаа хүмүүс гүйцэтгэж байгаа ажлынхаа талаарх мэдээллийг өөр хоорондоо харилцан солилцож ажлаа уялдуулж, хамтран ажиллах шаардлагатай” гээд шийдэл хүлээсэн асуудлаар судалгааны үндэслэлтэй тодорхой хувилбарууд боловсруулж танилцуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад болон байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.
Эх сурвалж: Соёлын яам