2021-04-02

ЭМЯ: Коронавируст халдварын тохиолдол 486-гаар нэмэгджээ

Коронавируст халдварын тохиолдол 486-гаар нэмэгджээ

Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 486 хүний сорьцод коронавируст халдвар илэрчээ. /2021-04-02/

ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, ЗӨСҮТ, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж буй явуулын лаборатори, НЭМҮТ, Улсын нэгдсэн төв эмнэлэг, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, БЗД, СХД, СБД, Дархан, Ховд, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Архангай, Орхон аймгийн 21 лабораторид нийт 11 846 хүнд шинжилгээ хийсэн байна.

Эдгээр тохиолдлын 391 нь Улаанбаатар хотод, 93 нь орон нутгийн найман аймагт бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 164 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5216 болжээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СБД, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Орхон, Хэнтий, Говьсүмбэр, Сэлэнгэ, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварын улмаас нийт 1990 хүн эмчлүүлж байгаагаас 1713 нь хөнгөн, 232 нь хүндэвтэр, 37 нь хүнд, 8 хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.

TAGS: