Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод энэ сарын 7-нд нэг иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, тухайн иргэнийг аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарласан.
Түүний шинжилгээний дээжийг ХӨСҮТ-д ирүүлсэн бөгөөд шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй байна.
Энэ талаар Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “ХӨСҮТ-өөс шинжилгээний хариу гарсан талаар мэдээлэл ирүүллээ. Шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй байна” гэлээ.
ЭМЯ-наас өгч буй мэдээллээр тухайн иргэнээс улирлын томуугийн А/N3H2/ вирус илэрчээ.