БНСУ-ын жүжигчин, загвар өмсөгч Ким Ү Бин коронавирусийн халдвар авчээ

БНСУ-ын жүжигчин, загвар өмсөгч Ким Ү Бин коронавирусийн халдвар авчээ.

Тодруулбал, түүнтэй хамт ажиллаж байсан нэгэн ажилтнаас коронавирус илэрч улмаар жүжигчин залууд халдварласан байна. Зураг авалтын дараа Ким Ү Бин болон зураг авалтын багийн ажилтнууд ханиалгаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Шинжилгээний хариу эерэг гарч, тэрээр эмнэлэгт тусгаарлагдаж байгаа аж.

Одоогоор Ким Ү Биний агентлагаас тус мэдээллийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Түүнчлэн тэрээр хоёрдугаар сард коронавирусийн эсрэг тэмцэхэд зориулж Дэгү хотын ард иргэдэд 100 сая вон хандивлажээ.

TAGS: