2021-03-12

Бүсгүй хүний уян сэтгэлийг дэлгэцнээ мөнхөлсөн Р.Гэрэл СТА цол хүртлээ

yaruu-nairagch-Gerel-tan-ruu-nuuj-yawna
Бүсгүй хүний уян сэтгэлийг дэлгэцнээ мөнхөлсөн Жаргал буюу Р.Гэрэл СТА болжээ

Монголын кино урлагт бүсгүй хүн болоод эх хүний зөөлөн сэтгэлийг үзэгчдийн сэтгэл зүрхэнд аргамжиж чадсан, зөөлөн инээмсэглэл нь эрхгүй чимдэг Жаргал бүсгүйн дүрийг үзэгчид сайн мэдэх биз ээ.

Одоогоос 37 жилийн өмнө буюу 1984 онд “Тан руу нүүж явна” киноны Жаргалын дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон жүжигчин, яруу найрагч, сэтгүүлч Р.Гэрэл МАРТ8-ний өдөр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ.

Тэрээр Улсын Багшийн Их сургуулийн “Кино драм”-ын ангиа төгсөөд л “Тан руу нүүж явна” уран сайхны кинонд тогложээ. Тухайн үед Ардын жүжигчин Б.Дамчаа гуай сонгон шалгаруулж. Жаргал бүсгүйн дүрд сонгогдох болсон шалтгаан аа тэрээр “нүд болон зөөлөн харцаараа” тэнцсэн болов уу хэмээн дурсдаг юмсанж.

Дашрамд 1984 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “Долоон бургас” хэмээх газар байрлаж, зургаан сарын турш зураг авалт үргэлжилжээ.