Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэгдэл “Аримун” продакшны анхны бүтээл “Халуун зүрх” уран сайхны кино үзэгчдийг хэсэгтээ л байлдан дагуулсан юм.
Залуу жүжигчин А.Ганчимэгийн зохиол ”Халуун зүрх” киноны зураг авалтыг жилийн дөрвөн улиралын турш хийж, нийт 200 гаруй уран бүтээлчдийн халуун зүрх, дулаан сэтгэл, чин итгэлийн хүчээр бүтсэн байна.
“Халуун зүрс” УСК нь Улаанбаатар Олон Улсын Кино наадмын 11 дэх удаагийн Шилдэг продюсер номинацийн эзэд болсон байна.
Дашрамд
“Аримун” продакшн “Халуун Зүрх” уран бүтээлд Хавдар судлалын үндэсний төв мэргэжлийн үүднээс хамтран ажиллаж, маш үнэтэй зөвлөгөөг бидэнд өгч байсан. Уран бүтээл бүтэх явцдаа Хавдар хэмээх хар тахал Монголчуудын айл бүрээр урилгагүй зочилж олон олон халуун зүрхийг хагацалд учруулж байгааг нүдээр харж биеэр мэдэрч байсан юм.
Хүн бүр эрүүл энх байж, хүүхэд бүр өнчрөл үзэхгүй жаргалтай амьдраасай гэж хүсч Аримун продакшны хамт олон халуун сэтгэлийнхээ хандивыг Хавдар Судлалын Үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт маш их хэрэгтэй байдаг Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, орчны агаарыг эрүүл байлгах үүднээс агаар цэвэршүүлэгчийн хамт хүлээлгэн өглөө.
Л.Баярсайхан даргын хэлснээр “Өвчтөний минь хором бүр өвчиндөө шаналж өнгөрдөг учир тэд маань тайван байгаасай гэж эмч болгон хүсдэг. Тиймдээ ч энэ хүчилтөрөгчийн аппаратыг хараад үнэхээр сэтгэл хөдөллөө. Өвчний өмнө хүчин мөхөсдөж буй нэгний эцсийн амьсгал нь ч гэсэн тэнүүн тайван байх нь дээ гэж бодогдлоо” гэсэн шиг хүн бүрийн амьсгалах агаар цэвэр байж, сэтгэл зүрх нь ариун байх болтугай. Энэ хандивт Халуун Зүрхийг үзсэн хүн бүрийн сэтгэл шингэсэн гэдгийг хэлэхэд баяртай байна. Бидэнтэй хамт байж, сэтгэл зүрхээрээ биднийг дэмжиж урам хайрлаж байдаг үзэгч та бүхнийхээ халуун сэтгэл, халуун зүрхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье”
хэмээжээ.