Олон улсын ой тогтоолтын холбооноос зохион байгуулж буй Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-наас ирэх сарын 1-ний хооронд БНХАУ-ын Жухай хотод болно.
Үүнээс гадна Дэлхийн ой тогтоолтын холбооноос зохион байгуулдаг 28 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ ирэх сарын 4-8-ны хооронд БНХАУ-ын Үхань хотод болохоор болжээ. Тэгвэл дээрх тэмцээнүүдэд Монголын оюун ухааны академийн 10-20 насны 16 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт оролцох юм байна.
Эдгээр ДАШТ-д 20 орны 300 гаруй шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж, гурван насны ангилалд аваргуудаа тодруулдаг аж.
Ой тогтоолтын ДАШТ-д ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамданы удирдлага дор дараах тамирчин оролцох юм байна.
- 1.ОУ-ын их мастер Э.Пүрэвжав /2015 оны Өсвөрийн дэлхийн аварга/
- 2.ОУ-ын их мастер Н.Мөнхшүр /2017 оны Дэлхийн аварга, Гиннесийн рекорд эзэмшигч/
- 3.ОУ-ын их мастер Н.Энхшүр /Гиннесийн рекорд эзэмшигч/
- 4.ОУ-ын их мастер Э.Лхагвадулам /2017 оны Өсвөрийн дэлхийн аварга /
- 5.Их мастер Б.Лхагвадорж /2019 оны насанд хүрэгчдийн Азийн аварга/
- 6.ОУ-ын мастер Г.Солонго
- 7.ОУ-ын мастер Г.Мянганбаяр
- 8.ОУ-ын мастер У.Солонго
- 9.ОУ-ын мастер Т.Тэнүүн
- 10.ОУ-ын мастер С.Марал
- 11.Азийн мастер Б.Энхбаясгалан
- 12.Азийн мастер Ш.Наранбат
- 13.Азийн мастер Б.Жамбалбаярням
- 14.Азийн мастер А.Должин
- Г.Энхсаруул
Б.Эрмүүнболд.
Ташрамд дуулгахад, Монголын оюун ухааны академийн багш, дасгалжуулагч, тамирчид олон улсын 55 тэмцээндээ амжилттай оролцож, нийт 1004 медал