2020-01-30

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэв

nomtoibayr
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ.

Асуудлыг хэлэлцэж дууссаны дараагаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаарх саналыг хэлэлцэхдээ санал хураалтыг нууцаар явуулж,

~Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэв~

чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн буюу 30 саналаар түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргалаа.

Чуулганы дараа тэрбээр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгөхөөр болсноо сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.