more

Social Media

“Дэлхийн мисс-2019” тэмцээнд эх орноо төлөөлөн Лондонг зорих бүсгүй тодорлоо

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 69 дэхь удаагийн уралдаан 2019.12.14 өдөр Лондон хотноо зохион байгуулагдах юм. Энэ уралдаанд Монгол улсыг төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр Мандахын Цэвэлмаа тодорлоо. Титэм гардуулах ёслолын ажиллагаа 2019-09-15-ний өдөр болсон бөгөөд "Miss World 2018" уралдааны оролцогч Э.Энхриймаа гардууллаа. “Монголын сайхан бүсгүй-2018” тэмцээний Мөнгөн эрдэнийн өргөмжлөлт мисс М.Цэвэлмаа Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний …

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 69 дэхь удаагийн уралдаан 2019.12.14 өдөр Лондон хотноо зохион байгуулагдах юм. Энэ уралдаанд Монгол улсыг төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр Мандахын Цэвэлмаа тодорлоо.

Титэм гардуулах ёслолын ажиллагаа 2019-09-15-ний өдөр болсон бөгөөд “Miss World 2018” уралдааны оролцогч Э.Энхриймаа гардууллаа.

“Монголын сайхан бүсгүй-2018” тэмцээний Мөнгөн эрдэнийн өргөмжлөлт мисс М.Цэвэлмаа Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хоёр сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж бэлэглэж байсан юм.

Эдгээр нь хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, пульсоксиметр, памперс, төвийн венийн гуурс зэрэг эмнэлэгт чухал хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүд аж.

Мисс М.Цэвэлмаа АШУҮИС-ийн Хүний их эмч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд хүмүүнлэгийн ажлын гараагаа ашгийн бус “МАА” санг 2018 онд үүсгэн байгуулснаар эхэлжээ.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн