2019-06-17

Цахим спортын шинэ үеийн давалгаа айсуй

“Монголын Цахим Спортын Холбоо” цахим спорт залуусын тоглолтыг илүү үр дүнтэй, утга учиртай болгох, цаашлаад олон улсын тавцанд өрсөлдөх баг тамирчдыг бий болгох зорилгоор Монголын хамгийн том, албан ёсны “Монголын Үндэсний Лиг”-ийн тэмцээн өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Монголын цахим спортын холбоо нь  шинэ залуу үеийн төлөөлөл, хүүхэд залуусын шүтээн болсон шинэ дүрийг бий болгох, тогтвортой олон багуудыг бий болгох, өрсөлдөөний шинэ талбар бий болгох зэрэг олон зорилготойгоор ирэх 9 дүгээр сараас энэхүү лигийг уламжлал болгон хийхээр төлөвлөөд байгаа аж .

Монголын үндэсний шилдэг 12 багийн өрсөлдөх тус лигийн эрхийг авахын тулд  “MESA Pro Series” цуврал тэмцээнүүдэд шилдэг 4 багийн тоонд үлдэхэд хангалттай аж. Харин өнгөрсөн 7 хоногт MESA Pro Series #1 тэмцээнд 16 баг оролцон лигийн тэмцээнд өрсөлдөх эхний 4 баг шалгарсан байна. Удахгүй болох  MESA Pro Series #2, #3 тэмцээний бүртгэл тун удахгүй зарлагдах аж.

Тус бүр 2 саяын шагналын сантай 3 цуврал тэмцээн, цаашлаад Монголын хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналын сан бүхий мэргэжлийн лигийг тамирчин, баг болох боломж таныг хүлээж байна.

Үр дүнтэй, утга учиртай, мэргэжлийн цахим спортыг Монголдоо цогцлооё!

Нийтэлсэн: Б.Төгсбилгүүн

TAGS: