Daenerys-ийг ийм хүнд байдалтай байхыг ёстой харж байгаагүй юм байна. Dothraki-чуудад баригдаад явж байхдаа хүртэл өөртөө итгэлтэй байсан.
Анх удаа үзэхэд саяны анги дээр гаргасан шийдвэр үнэхээр огцом санагдаж байсан гэхдээ 2 дахь удаагаа үзээд, олон сэтгэгдэл, review уншаад, сонсоод, үзээд миний хувьд сэтгэгдэл харин эсрэгээрээ өөрчлөгдсөн.
Мэдээж олон үзэгчдийн хүлээлттэй нийцээгүй байх. Зарим үзэгчид хайртай цувралыг маань алаад хаячихлаа ч гэж байсан. Би бол хувьдаа санал нэг биш байгаа.
Мэдээж сүүлийн 2 бүлгийн writing муудсан нь үнэн, ер нь шүүмжтэй хандах зүйлс их байгаа, гэхдээ ерөнхий чанар, хүлээлтийг оронгоор нь эргүүлдэг хэв маягаа бол алдаагүй л явж байна.
Санал нийлэхгүй байж бололгүй яахав. Шүүмж байх ч ёстой. Миний хэлээд байгаа нь олон сул талуудаа хангалттай нөхөөд байгаа санагдаж байгаа нь юм…
Яадаг ч байсан цуврал маань одоо ганцхан анги гараад дууслаа. Үнэхээр гайхамшигтай замыг фенүүд бид хамтдаа тууллаа гэж бодож байна.
Харин номын “Гал мөсний дуун” цуврал маань дуусаагүй байгаа. Үндсэн зохиол 2 ном үлдсэн байгаа, “The Winds of Winter” болон “A Dream of Spring”. Хэзээ ч гарах юм бүү мэд, өвөө маань овоо удаж байгаа. Гаргаж амжаасай л гэж найдах юм даа.
Харин Монгол хэл дээр эхний 4 боть орчуулагдан гарсан байсан бол одоо 5 дахь боть болох “A Dance with Dragons” ном маань “Луут Бүжиг I: Мөрөөдөл ба тоос” нэртэйгээр хэвлэлтээс гараад, худалдаалагдаж эхэлсэн байна.
Мөн уг номын нээлтийн үйл ажиллагаа 5.18нд буюу Бямга гаригт 14:00 цагаас Cannes Lounge дээр зохион байгуулагдах гэж байгаа.
Уг үйл ажиллагаа маань ямар нэг төлбөр, TAX-гүй, олон гоё шагналтай уралдаан тэмцээнүүдээр дүүрэн, ирсэн уншигчид бүгд Гал мөсний дуун цувралаас дуртай номоо 20% хямдруулан авах боломж байгаа.
Орчуулгын редактор Г. Сугиррагчаа мөн ирж оролцон хэлэлцүүлэг хийж, асуултуудад хариулж, сэтгэгдлээ хуваалцана.
Game of Thrones болон Гал мөсний дуун цувралуудын үзэгч, уншигч, шүтэн бишрэгч та бүхнийг урьж байна.