Оскар 2020: Шилдэг Богино болон Бүрэн хэмжээний Баримтат Кино

Шилдэг Богино хэмжээний Баримтат Кино

Academy Awards буюу Оскар нь анх 1941 оны 15 дахь Оскараас эхлэн  “Шилдэг Богино хэмжээний Баримтат Кино” гэх төрөлд шагнал гардуулж эхэлсэн билээ. Уг төрөлд нэр дэвших эрхийг авахын тулд хэд хэдэн нөхцөлийг биелүүлсэн байх шалгуурыг тавьдаг байна.

Үүнд: 

  • Үнэн бодит баримт дээр суурилсан байх.
  • 40 минутаас доош урттай байх 
  • 7 хоногоос багагүй хугацаанд Los Angeles County, California болон Manhattan, New York хотуудад танилцуулах үзвэр гаргасан байх эсвэл сонгон шалгаруулалтаас шагнал хүртсэн байх 
  • Хүүрнэл нь Англи хэл дээр байх эсвэл Англи хадмалтай байх 

Уг төрөлд хамгийн олон удаа нэр дэвшсэн бие даасан уран бүтээлч бол Charles Guggenheim юм. Тэрээр нийт 9 удаа нэр дэвшиж 3 удаа Оскар хүртсэн нь мөн энэ төрөлд хамгийн олон удаагийн хүртэж байсан тоо юм.

Харин National Film Board of Canada нь 4 Оскарын шагналаар хамгийн олон удаа хүртсэн студио жагсаалтыг тэргүүлдэг билээ.

Энэ жилийн буюу 92 дохь Оскарт уг төрөлд доорх бүтээлүүд нэр дэвшсэн байна. 

In the Absence (2018) бүтээлээр найруулагч Yi Seung-Jun, продюсерын үүргийг гүйцэтгэсэн Gary Byung-Seok Kam нар нэр дэвшсэн юм.

Уг бүтээл нь 2014 онд Өмнөд Солонгост болсон 300 гаруй хүний амийг авч одсон MV Sewol усан онгоцны осолын талаар өгүүлэх ажээ.

 

Learning to Skateboard in a Warzone (If You’re a Girl (2019) бүтээлээр Carol Dysinger, Elena Andreicheva нэр дэвшсэн байна.

Дайнд эвдэж сүйдсэн Афганистаны нийслэл Кабул хотод бяцхан охид уншиж, бичиж сурч байгаа болоод тэр бүх зүйл дунд skateboarding гэх зүйлтэй танилцаж буйг хайруулна.

 

 

Life Overtakes Me (2019) Kristine Samuelson болон John Haptas нар хамтран найруулсан  Netflix-ийн бүтээл юм. 

Мянга мянган дүрвэгч хүүхдүүд Швед улсад гэр бүлтэйгээ ирж эх орныхоо байдлаас болж хүнд сэтгэл зүйн шархтай үлдэн илүү хүндэрж Resignation Syndrome болж сар жилээр комд орох болсонг баримтжуулан хүргэжээ.

 

St. Louis Superman (2019) гэх бүтээлийг Smriti Mundhra болон Sami Khan нар хамтран найруулж нэр дэвшжээ.

Missouri мужын St. Louis хотын төлөөлөгч мөн Ferguson хөдөлгөөний идэвхтэн 34 настай Bruce Franks Jr.-ийн амьдарлын хамгийн хүнд үеийг харуулах юм.

 

 

Walk Run Cha-Cha (2019) бүтээлийн найруулагчын үүргийг Laura Nix гүйцэтгэж, Colette Sandstedt продюсер хийжээ.

Вьетнамын дайнаас үүдэж салсан хосууд 40 жилийн дахин бие биенээ бүжгийн талбай дээр танина олж буйг харуулсан.

 

 

Шилдэг Бүрэн хэмжээний Баримтат Кино

“Шилдэг Бүрэн хэмжээний Баримтат Кино” төрөл нь 1941 оноос эхлэж гардуулсан байна. Нэр дэвших шалгуур нь дээрх дурьдсан “Шилдэг Богино хэмжээний Баримтат Кино”-аас ганц ялгаа нь бүтээлийг урт юм.

Энэхүү төрөлд хамгийн олон удаа нэр дэвшсэн болон шагналыг хүртсэн хүн бол The Walt Disney Company-ийн үүсгэн байгуулагчдын нэг Walt Disney юм. Тэрээр 7 удаа нэр дэвшиж хоёрт нь шагналыг хүртжээ.

 

Ихэнх тохиолдолд баримтат кинонууд өөр төрлүүдэд нэр дэвшдэггүй байна. Одоогийн байдлаар нэг ч баримтат бүтээл Шилдэг Кино, Шилдэг Найруулагч, Шилдэг Киноны хөгжим гэх төрлүүдэд нэр дэвшиж байгаагүй аж. Харин энэ 92 дохь наадмаар анх удаа Honeyland (2019) бүтээл нь Шилдэг Олон Улсын Кино болон Шилдэг Бүрэн хэмжээний Баримтат Кино гэх төрлүүдэд зэрэг нэр дэвшиж байгаа билээ.

Энэ жилийн буюу 92 дахь Оскарт уг төрөлд доорх бүтээлүүд нэр дэвшсэн байна

American Factory (2019) бүтээлээр Steven Bognar, Julia Reichert болон Jeff Reichert нар нэр дэвшжээ.

Хятад тэрбумтан Ohio мужид шинэ үйлдвэр нээж 2000 ажилчин авах болно. Уг бүтээлээр соёлын мөргөлдөөн гэх мэт асуудлуудыг бодитоор харуулжээ.

 

 

The Cave (2019) бүтээлийн найруулагчаар Feras Fayyad, продюсераар Sigrid DyekjærKirstine Barfod нар ажилласан байна.

Дайнд өртсөн Сири улсад газар доорх эмнэлэгт хэсэг бүлэг эмэгтэй эмч нар хохирогчдыг эмчилж давхар системийн хүйсийн ялгаварлалтай тэмцэж буйг баримтжуулан хүргэжээ.

 

The Edge of Democracy (2019) бүтээлээр Petra Costa, Joanna Natasegara, Shane Boris, Tiago Pavan нар нэр дэвшжээ. 

Бразил улсын лидерүүд болон өсөлт, уналтын талаар харуулсан аж. 

 

 

For Sama (2019) бүтээлээр Waad Al-Kateab, Edward Watts нар нэр дэвшсэн болно.

Сири-ийн дайны үеэрх Waad Al-Kateab өөрийн 5 жилийн амьдралыг харуулсан бүтээл юм.

 

 

Honeyland (2019) бүтээлээр Ljubo Stefanov, Tamara Kotevska болон Atanas Georgiev нар нэр дэвшжээ.

 

 

 

92 дахь Академийн Шагнал гардуулах ёслолыг Монголын цагаар 2-р сарын 10-ны өдөр 06:00 цагаас эхлэнэ.

TAGS: