Өнөөдөр дэлхийн нийтээр чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр. Харин манай улсад энэ жил “Чихрийн шижин ба гэр бүл” сэдвээр “Чихрийн шижингээс гэр бүлээ хамгаалъя” уриан дор 7 хоногийн аян өрнүүлж байна.
Чихрийн шижин өвчин гэдэг нь нойр булчирхайнаас ялгарах инсулин дааврын хэмжээ, түүний идэвхи буурсанаас цусан дахь сахарын хэмжээ ихсэх өвчин юм.
Шалтгаан:
Удамшил
Таргалалт
Хөдөлгөөний хомсдол
Хоолны буруу дэглэм
Халдварт өвчин
Сэтгэл гутрал
Шинж тэмдэг:
Ойр ойрхон их хэмжээтэй шээх
Байнга ам их цангаж, өлсөх
Шүд өвчлөмтгий болж сулрах
Арьс загатнах, идээт тууралт хатиг гарах
Шарх удаан эдгэрч, идээлэх
Шалтгаангүй биеийн жин огцом буурах
Хэт цочромтгой болох
Шалтгаангүй ядарч, сульдах
Эмчилгээ:
ЧШӨ-ний сургалт
Цус шээсэнд сахар хянах
Хоол эмчилгээ
Хөдөлгөөн эмчилгээ
Эмийн эмчилгээ
11 сарын 14-ний өдөр МЯСЭ – ийн 1 давхарт 14.00 цагаас үйл ажиллагааны нээлт хийж Монголын диабетийн холбооны тэргүүн, Монгол Япон сургалтын эмнэлгийн захирал, АУ-ны доктор, профессор, академич Х.Алтайсайхан үг хэлж сэтгүүлчдэд яриа өгнө.
Өдөрлөгийн хүрээнд:
чихрийн шижингийн эрт илрүүлгийн үзлэг
эрүүл хооллолтын үзэсгэлэн
эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зөвлөгөө өгнө.
Уг үйл ажиллагаанд:
Монгол улсын зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Ж.СувдМонголын диабетийн холбооны тэргүүн, Монгол Япон сургалтын эмнэлгийн захирал, АУ-ны доктор, профессор, академич Х.Алтайсайхан
АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор С.Сайнбилэг Монгол Япон сургалтын эмнэлгийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга АУ-ны доктор Д.Эрдэнэчимэг АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш нар Монгол-Япон сургалтын эмнэлгийн эмч, ажилчид оролцоно.