ЭМЯ: Дэлхийн 117 оронд коронавирусийн халдвар бүтгэгдлээ

medeelel-eruul-mendiin-yam-coronavirus
Дэлхийн 117 оронд коронавирусийн халдвар бүтгэгдлээ

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн Д.Нарангэрэл:

-Цаг үеийн байдал өөрчлөгдөж байна. Анхандаа 60-аас дээш насныхан өндөр эрсдэлтэй бүлэг гэж мэдэгдэж байсан бол өнөөдөр 40-өөс дээш насныхан өндөр эрсдэлтэй гэж үзээд энэ талаар зөвлөмж гаргаад байна. Энэ бол ДЭМБ-аас дэлхийн нийтийн байдал дээр үндэслэн гаргаж байгаа зөвлөмж юм шүү.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Анхтуяа:

-117 орны 118326 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн дотор 286 хүн нас барсан. БНХАУ-д 31 нас баралт бүртгэгдсэн. Сүүлийн хоёр долоо хоногт бусад улсад гарч байгаа тохиолдол хоёр дахин нэмэгдсэн.

ДЭМБ-ын захирал Тедрос нь зарим улс орон халдварыг тогтоох арга хэмжээ авахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд тархалтыг цар тахал гэж тодорхойлсон.

Нийт тохиолдлын 90 хувь нь БНХАУ, БНСУ, Итали, Иран гэсэн орнуудад гарч байна. Улс орнууд хавьтал бүрийг нэг бүрчлэн судалснаар цаашид хяналтгүй тархахаас сэргийлэх боломжтой.