Д.Нямхүү: Франц иргэн “СЭТГЭЛ ГУТРАЛ”-ын байдалтай байна

2287
nyamkhuu-zahiral-coronavirus-2020
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

Монгол Улсад гуравдугаар 2-нд ирж, коронавирусын халдвартай нь тогтоогдсон 57 настай Франц иргэнийг өчигдөр /2020-03-11/ Дорноговь аймгаас ХӨСҮТ-д шилжүүлэн эмчилж байгаа билээ.

ЭМЯ-аас өдөр бүрийн 11.00 цагийн мэдээлэлдээ ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ,

Коронавирусын халдвартай нь тогтоогдсон Франц иргэнээс давтан, нарийн шинжилгээг өнөө өглөө авсан. Харин түүний сэтгэл санааны байдал тогтворгүй байна. Учир нь Монгол Улсад халдвар тараасан хэмээн түүний талаар Франц улсад их яригдаж байгаа. Тийм учраас хүн л болсон хойно санаа зовж, сэтгэл нь тавгүй байгаа. Харин манай эмчилгээ хийж буй эмч нар түүний сэтгэл санааг дэмжиж, тайтгаруулан ажиллаж байна” гэлээ.

Мөн сэтгэл санаа тогтворгүй байх үед хүний дархлаа мууддаг тул эмчилгээ явуулахдаа түүний сэтгэл санааг өргөн, тайтгаруулж байгааг онцоллоо.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу