Н.Төгсцогт: Бокс миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн

      Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Мэргэжлийн боксын IBO холбооны Дэлхийн аварга Н.Төгсцогтой АНУ-ын Лос Анжелес хотоос холбогдон ярилцлаа.  САЙН БАЙНА УУ? ИД ЗАВГҮЙ ҮЕЭРЭЭ ЯРИЛЦАХ ЦАГ ГАРГАСАНД БАЯРЛАЛАА. ТАНЫГ УДАХГҮЙ БОЛОХ ТУЛААНДАА БЭЛДЭЭД МАШ ЗАВГҮЙ БАЙГАА ГЭЖ СОНСЛОО. БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТ ЖИГДЭРСЭН ҮҮ? Тийм ээ, би хоёр […]

Т.Ариунаа: Алдаа, оноо бүхнээ дүгнэн “АРИУНАА ШКОЛ”-оор чиглүүлнэ

     Монголын рок попын ертөнцөд өөрийн амьдралын 40 орчим жилийн шаргуу хөдөлмөр зүтгэл, дайчин чанараар ТОД гэрэлтсэн МУГЖ, Дуучин Төмөрийн Ариунааг хүндэтгэн урилаа. Монгол үндэстний хэл, соёлын онцлог шингэсэн рок, поп урлагаар Дэлхийн тавцанд ялгарах “ШИЙДЭЛ”-ийг, урлагт зүтгэх ОРЧИН ЦАГИЙН ЗАЛУУСТ хүргэхээр зорьж буй. Гагцхүү энэ ажлынх нь эхлэл “Ментор Хаб” хэмээх төслөөр дамжин […]

Г.Баасанхорол: Эртнээс нааш эд, хэрэглэлээ өөрсдөө урлаж ирсэн Монгол ахуйг мартаж болохгүй

       Гар аргаар сур боловсруулж, эр хүний чимэг эмээлт хүлгийн гангараа болсон морины эд хэрэглэлийн урлан нь, зорин ирсэн хэн бүхний нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгана. Гар урлаач Г.Баасанхорол гуайн гэр бүлийг онцолж байна. Эртнээс нааш эдлэл хэрэглэлээ өөрсдөө урлаж ирсэн монгол ахуй, өв уламжлалтай ойрхон гарын ур дүйтэй гэр бүлээс орчин цагийн залуус […]

Д.Сайнжаргал: Бяцхан охиноо хэний ч туслалцаагүйгээр тэврээд, урт удаан хамт байхсан

Залуу хүн гэж хэн юм бэ? Хоосон хийсвэр мөрөөдлийн салхи уу, Хийж бүтээхийн оргилуун хүсэл тэмүүлэл үү, Алдаа бүтэлгүйтлийн цуглуулга уу, Ааг омог, хүсэл мөрөөдлийн эзэн үү? Хүсэл мөрөөдөл хийгээд өөрийн амьдралын зорилго зорилтыг биелүүлэхийн төлөө тэмцэж, эхийн хайр халамж, итгэл сэтгэлийг даан хүнд өвчинтэйгөө тэмцэж, хийж бүтээх мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа цэл залуухан бүсгүй бол […]

Малын бэлчээрээс хангинатал дуулж, Дэлхийн тавцанд гарсан Уртын дууч…

          Уртын дууны уянгат аялгуунд ард түмнээ уярааж, үндэснийхээ уламжлалт уртын дууныхаа гайхамшгийг тив дэлхийд гайхуулан яваа Монголын бахархал болсон эмэгтэй бол Монгол Улсын Гавьяат Жүжигчин, уртын дууч Ганбаатарын Хонгорзул. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан гавьяа түүнд бий. Түүний бахдам их амжилтын ард ямар сайхан хань, ямар сайхан үр хүүхдүүд […]

1998 оноос урлаг, соёлынхны “ҮС ЗАСАЛТ”-ын хэв маягийг Д.Одонгоо тодорхойлж ирсэн

    “Юм бүхэн нэг л иш үндэснээс соёолон ургадаг шиг хүний амжилт бүхэн нэг л эх сурвалжтай. Тиймээс хүн бүхэн анх ямар үндэснээс соёолон ургаснаа хэзээ ч мартах ёсгүй. “Миний өнөөдрийн энэ амжилтанд хүрсэний гол үндэс нь “Smile” салоноос эхтэй. Хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэсэн салоныхоо хамт олон болон чадварыг минь нээж, […]

Цэргийн албыг кинонд тоглон хаасан хүн, Далайцэрэнгээс өөр хаана ч үгүй

Эр бяр нь тэгширсэн, жинхэнэ монгол эрийн дүрийг бүтээн ард олныхоо сэтгэл зүрхэнд өнөө хэр хайрлагдан хүндлэгдсээр яваа эрхэм бол олноо Далайцэрэн дүрээрээ алдаршсан, аймгийн арслан Даваагийн Батдорж юм. Кино урлагт монгол бөхийн дүрийг үнэхээр алтаар бичсэн энэ дүр бол түүнд бурхнаас өгсөн бэлэг гэлтэй. Мэргэжлийн жүжигчин хүртэл насаараа дуудуулах дүрийг бүтээнэ гэдэг хүндхэн ачаа […]

“ШИРЭЭНИЙ ТЕННИС”-ийн загалмайлсан эцэг, Гавьяат багш С.Базар

Мөнгөн давалгаа хаяалсан Мөрөн голын минь урсгал Мөнх цаст Алтайн сугаас Мяралзан урсах нь бахдалтай… хэмээн эхэлдэг “Тунгалаг буянт” дуу монголчуудын сэтгэл зүрхэнд эгшиглэсээр 65 дахь жилтэйгээ золгож байна. Ховд нутгаар овоглосон олон мянган хүмүүс төрөлх нутагтаа, бас эх орныхоо дөрвөн зүгт ажиллаж, толгой дээгүүр, ажлын амт шимтийг мэдэрч, нэр алдраа дуурсгаж яваа билээ. Үүний […]

УГЗ, М.Мөрөнгуа: Монгол хүүхдүүдэд мөрөөдлийн “БААТАР” хэрэгтэй

    Тэрээр Хүүхэлдэйн киног хөгжүүлэх үйлсэд гарамгай хувь нэмэр оруулж, хүүхэд багачуудын үзэх дуртай олон арван хүүхэлдэйн кино бүтээсэн, эрхэм уран бүтээлчдийн томоохон төлөөлөл юм. Хүүхэлдэйн кино нь ихээхэн нямбай чимхлүүр ажиллагаа, нарийн төвөгтэй горим технологи, нөр их хөдөлмөр, тэвчээр шаарддаг урлагийн онцгой төрөл. Хүүхэлдэйг амилуулан хөдөлгөж хүүхдүүдийн ой ухаанд хүртэл ярьж дуулуулахад ямар […]

Б.Түвшинсайхан: Театр бол зургаан мэдрэхүйн төв

    “Нийгмийн хүнд хэцүү цагт сонсогчдод жаахан ч гэсэн тайвшрал, амар амгаланг мэдрүүлэх нь миний чин хүсэл” хэмээн ярих түүний урлагийн ертөнцийн тухай эргэцүүлэл болоод гэр бүлийн халуун дулаан ертөнцөд уншигч та бүхнийг урьж байна. “Шидэт дохиур” бариад симфони оркестр гарын аясаар удирдах тэрээр энгийн бас эрхэмсэг нэгэн юм билээ. Ингээд Монгол Улсын Морин […]