Автомашинаас татгалзаж, ажилдаа дугуйгаар явахыг уриаллаа
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас ажилтнуудын эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор “АВТОМАШИНААС ТАТГАЛЗАЖ – АЖИЛДАА ДУГУЙГААР ЯВЪЯ” уриалгыг гаргаж ажилтан, албан хаагчид нэгдлээ. Тус үйлдвэрийн газраас намрын налгар өдрүүдэд дээрх уриалгад нэгдэж автозамын түгжрэлийг сааруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулахыг нийт иргэддээ уриалж байна. […]