2020-04-23

Ял шийтгэлтэй эсэх лавлагааг төрийн “Үйлчилгээний нэгдсэн төв” болон “ЦАХИМ”-аар олгодог боллоо

Цагдаагийн байгууллага Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээний хүрээнд Харилцаа, холбоо мэдээлэл, технологийн газартай хамтран ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас холбогдох мэдээллийн системүүдийг төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд холбож, хүн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэх талаарх “Төрийн мэдээллийн сангаас […]

2020-04-23

НАЛАЙХ: Бөмбөрцөгтэй уулзвараас 5 шарын байр хүртэлх 2.3 км автозам зургаадугаар сард ашиглалтад орно

Налайх-Чойр чиглэлийн авто замын уулзвар буюу Налайхчуудын хэлж заншсан Бөмбөрцөгтэй уулзвараас 3 дугаар хорооны төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэл шинээр бариглаж байгаа 4.4 км авто замын ажлын явцыг хотын дарга С.Амарсайхан албаны хүмүүсийн хамт шалгалаа. Тус ажлыг “ЗБИБ” ХХК, “Моторсервиз” ХХК хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд эхний ээлжийн 2.3 км авто замын зорчих […]

2020-04-23

Нийслэл хот шинээр 122 га талбайд ногоон байгууламжтай болно

Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг зүлэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хэмжээнд сул шороо ихтэй зүлэгжүүлэлт, иж бүрэн ногоон байгууламж, ойн төгөл хийх шаардлагатай 157 байршлыг тогтоож ногоон байгууламж хийж буй. Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх […]

2020-04-23

Нүхэн жорлонгийн ариутгал 76 хувьтай явж байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шинэ төрлийн коронавирус буюу ‘’КОВИД-19’’-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах зорилтын хүрээнд дүүргийн хэмжээнд нэн шаардлагатай айл өрхүүдийн нүхэн жорлонг ариутгах ажлыг эхлүүлсэн. ~Нүхэн жорлонгийн ариутгал 76 хувьтай явж байна~ Эхний ээлжинд 16.831 өрхийн нүхэн жорлонг ариутгахаар төлөвлөж ажилдаа орсон бөгөөд өнөөдрийн байдлаар […]

2020-04-22

Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж, Өрхийн эмнэлэг барина

Нийслэлийн Засаг даргын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, зөвшөөрөлгүй эзэмшиж буй газруудыг албадан чөлөөлж, тоглоомын талбай бүхий автомашины давхар зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж барьж тохижуулах А/513 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба газар чөлөөлөх ажил зохион байгуулж байна. Чингэлтэй […]

2020-04-22

Хавдар судлалын үндэсний төвийн орц, гарцыг нэмэгдүүлж байна

Хавдар судлалын үндэсний төвд жилд 6000 гаруй иргэн хавдраар оношлогдож, өдөрт 1000 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд яаралтай тусламж үйлчилгээ авахад ганцхан орц, гарцтайн улмаас нэлээд хүндрэл учирдаг тул эмнэлгийн удирдлагууд 2017 оноос хойш эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлэх асуудлаар үе үеийн хотын удирдлагуудад хандаж иржээ. Эмнэлгийн […]

Халдвар авсан тээврийн жолоочийн эхнэрээс “КОВИД-19” илэрлээ

Коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.22/ ээлжит мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцууллаа. “2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д 330 хүний шинжилгээ хийгдсэн. 4 дүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай нислэгээр ирсэн 288 зорчигчид давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ~Халдвар авсан тээврийн жолоочийн ойрын хавьтал нэг хүнд […]

2020-04-22

Шалан дээр ЗАЙДАС хийж байсан цехийг хаалаа!

Хиамны цехийн ажилтнууд шалан дээр зайдас хийгээд сууж байгаа ЗУРАГ хоёр хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байсан юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг цехэд буюу “Зочин хүнс” ХХК-д шалгалт хийж үйл ажиллагааг нь зогсоожээ. Хяналт шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй, засварын ажил хийгдэж байгаа гэх тайлбарыг өгч улсын байцаагчийн […]

ОХУ-д илэрсэн коронавирусийн халдварын нийт тохиолдол 50,000-ыг давлаа

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 5,642 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт тоо нь 52,763 хүрчээ. Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 51 хүн Covid-19 өвчнөөр нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 456 болсон байна. Дэлхий дахинд дэгдсэн шинэ коронавирусийн цар тахлын эхэн үед ОХУ-д харьцангуй цөөн хүн халдвар аваад байсан бол энэ сараас эхлэн эрчимтэй нэмэгдсэн […]

2020-04-22

УБ хотод байрлах соёлын өв бүхий хуучны барилгуудыг засварлана

Улаанбаатар хотод байрлах соёлын өв бүхий барилга байгууламж болох дараах газруудад ажиллав. Дарь Эхийн сүм /Жанжин Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буйр/, Монголорын хоёр давхар барилга /”Монг-Эм” ХХК-ийн барилга/, “Гоожингийн өндөр” хэмээх хоёр давхар барилга /Ерөнхий сайд Ц.Намнандоржийн амьдарч байсан байшин/, “Дамбадаржаалин” хийдийн цогцолбор газар. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 41 байршилд соёлын өв бүхий барилга байгууламж […]