ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 5,642 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт тоо нь 52,763 хүрчээ.

Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 51 хүн Covid-19 өвчнөөр нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 456 болсон байна.

Дэлхий дахинд дэгдсэн шинэ коронавирусийн цар тахлын эхэн үед ОХУ-д харьцангуй цөөн хүн халдвар аваад байсан бол энэ сараас эхлэн эрчимтэй нэмэгдсэн юм.

Одоо тус улс хамгийн олон батлагдсан халдварын тохиолдолтой дэлхийн 10 улсын нэг болоод байна.

Эх сурвалж: Reuters

 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу