2021-05-06

С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхтэй холбоотой бичгийг хүлээн авлаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны /2021-5-05/-ны өдрийн шуурхай хуралдаанаас үүрэг болгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах үүрэг бүхий Ажлын хэсэг Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийн баримт бичгийг нягтлан шалгалаа. Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын […]

С.Амарсайхан: Хил нээх асуудлыг 6-р сарын эхэн хүртэл хойшлуулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааны дараа сайд нар мэдээлэл хийж байна. /2021-05-05/ УОК-ын дарга С.Амарсайхан, Вакцин хийлгэсэн ч маскаа авах болоогүй. Вакцинжуулалт удаашрах тусам нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө арилахгүй. Вакцин хийлгэвэл халдвар авсан ч хүндрэх, улмаар нас барах эрсдэл буурах учир маш чухал юм. Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээх чиглэл […]

Б.Жавхлан: Вакцины хос тунгаа хийлгэсэн иргэнийг 50,000 төгрөгөөр урамшуулна

Сангийн сайд Б.Жавхлан вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр Засгийн газраас хоёр төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх болсныг зарлалаа. /2021-05-05/ Тодруулбал, вакцин хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авах бол вакцинаа бүрэн хийлгэсэн иргэдэд тодорхой хэмжээний урамшуулал олгохоор болжээ. Сангийн сайд Б.Жавхлан, “Вакцин сайн дурынх боловч КОВИД-19 цар тахал нь дэлхий нийтийг маш том сорилтын өмнө аваачсан. Иймд вакцинаа хийлгэх нь […]

2021-05-05

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан “ГАРЫН АВЛАГА”-ыг хүргүүлжээ

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн […]

З.Мэндсайхан: “Хөдөө аж ахуйг дэмжих зээл” олгоход бэлэн болсон

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас дараах тодруулгыг авлаа. -Хөдөө аж ахуйг дэмжих зээл олгох ажил хэзээнээс эхлэх вэ? -Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээл багтсан. Уг зээл хаврын тариалалтад 100 тэрбум, ноолуур бэлтгэлд 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн […]

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.05.04) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Манай улс 2017 онд ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо хэд хэдэн үүрэг хүлээсний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн алдагдлыг бууруулж, хувь […]

2021-05-04

УИХ-ын гишүүд “Эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлалаа” аяныг эхлүүлэв

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ж.Сүхбаатар, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан, Ц.Туваан нарын гишүүд  (2021.05.03) “Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхантай хамтран “Эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлалаа” аяныг эхлүүлсэн талаараа мэдээлэл хийсэн. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, өнгөрсөн жил гаруйн хугацаанд коронавируст халдвар цар тахлын амаргүй нөхцөлд эмч, эмнэлгийн ажилтнууд асар их ачаалалтай, амрах завгүй ажиллаж байгаа ч, өргөсөн тангарагтаа үнэнчээр […]

2021-05-04

Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт АУДИТ орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-т заасны дагуу Төрийн аудитын дээд байгууллага Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт батлагдсан төлөвлөгөөний дагуу аудит хийж эхэллээ. Тус сонгуулийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг уг хуульд заасан хугацаанд багтааж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-т […]

2021-05-03

​УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ-ний өдөрт зориулан илгээлт гаргав

ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛАН ГАРГАСАН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИЛГЭЭЛТ Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ, Монголын сэтгүүл зүйн өнөр бүлийн хүндэт гишүүд ээ, Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эррийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлж байгааг хүлээн авна уу. Тавдугаар сарын 3 бол хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах нэн чухал үүргээ төр, засгийн […]

2021-05-03

У.Хүрэлсүх: Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй

МАН-ын дарга, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн МАН-ын Бага хурлын Х хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Манай улсын эрхэм хүндэт ард иргэдээ Эрхэм журмын нөхөд өө, Надад итгэл найдвар хүлээлгэж, өндөр хариуцлага үүрүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн Монгол ардын намын мянга мянган гишүүд дэмжигчид, намын Бага хурлын […]