2021-04-23

Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцав

Элчин сайд Р.Болд Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акартай уулзаж, хоёр талын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Элчин сайд цэргийн чиглэлээр монгол оюутнуудыг тогтмол сургаж ирсэн Туркийн дэмжлэгт талархаж явдгаа илэрхийлэв. Эх сурвалж: Гадаад харилцааны яам

УОК хатуу хөл хориог тавдугаар сарын 7 хүртэл СУНГАХ санал гаргав

Улсын Онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр /2021-04-23/ боллоо. Хуралдаанаар хатуу хөл хорио буюу гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар энэ сарын 25-нд дуусах хатуу хөл хорионы дэглэмийг ирэх тавдугаар сарын 7 хүртэл сунгах санал гаргасан байна. УОК-ын саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг […]

2021-04-23

Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы /2021-04-22/-ний өдрийн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Засгийн газраас 2020 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдөр Зохиогчийн эрхийн тухай […]

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай ЦАХИМ уулзалт хийж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра албаны хүмүүстэй цахим уулзалт хийж байна. /2021-04-23/ Цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээ, цаашлан тогтвортой хөгжилд хүрэх Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг НҮБ байнга дэмжин ажиллаж ирснийг суурин төлөөлөгч яриандаа дурьдав. Монгол Улсын Шадар сайд болон Монгол Улс […]

2021-04-22

Х.Баттулга: МАН-ыг тараах хуулиар тогтоосон нөхцөл, шаардлага бүрдсэнийг дахин нотлон зарлаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргасантайгаа холбогдуулан өнөөдөр ард түмэндээ хандан илгээлт гаргалаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД: Монголчууд аа, ард иргэд ээ, Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын зэвсэгт хүчний Ерөнхий […]

2021-04-22

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын Эдийн засгийн бодлого, хэрэгжилтийн газрын дарга Д.Нарантуяа, Эрүүл мэндийн яамны даатгалын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн нарын төлөөлөл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн […]

2021-04-22

Хөдөө аж ахуйн зориулалттай тоног төхөөрөмжийг татвараас хөнгөлж, чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өргөн мэдүүллээ. Хэдийгээр хураан авах ургацын хэмжээ нэмэгдэж, газар тариалангийн үйлдвэрлэлд өсөлт гарч байгаа ч үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө дутмаг, банкны зээлийн хүү өндөр байгаа зэргээс шалтгаалан техникийн шинэчлэл хангалттай түвшинд хийгдэхгүй, бордоо, ургамал хамгааллын бодисыг 100 хувь […]

2021-04-21

Кубын вакцин үйлдвэрлэгч “Финлай” институтын Гадаад харилцааны хэлтсийн даргатай уулзав

Элчин сайд Ш.Батцэцэг Кубын вакцин үйлдвэрлэгч “Финлай” институтын Гадаад харилцааны хэлтсийн дарга Рикардо Перезтэй уулзаж, коронавирусний эсрэг хөгжүүлж буй “Соберана 01”, “Соберана 02” болон “Соберана +” вакцинуудын талаар мэдээлэл солилцов. Энэ оны наймдугаар сараас эхлэн дэлхийн зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа эдгээр вакцинуудын клиникийн туршилтын үйл явц, үр дүн, вирусыг эсэргүүцэх чадамжийн үнэлгээ, хувь, хадгалалт, […]

2021-04-21

ЗГ: “Оюутолгой” төсөлтэй холбогдох татварын маргаанд СӨРӨГ НЭХЭМЖЛЭЛ гаргана

Монгол Улсын Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн зөвлөгөөг үндэслэн “Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсес” компанийг маргааны оролцогч тал болгож, сөрөг нэхэмжлэл гаргахыг дэмжлээ. Засгийн газрын Ажлын хэсэг хуулийн фирмтэй тогтмол харилцаж, хариу тайлбарыг үндэслэлтэй бэлтгэн эцэслэж байна. Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах зорилгоор гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл […]

2021-04-21

Оюутолгойд 2.3 тэрбумын нэмэлт санхүүжилт авахыг үл дэмжих чиглэл өглөө

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал дүгнэлт боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо /2021.04.20/ хуралдлаа. Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Туркойс хилл ресурсес” болон “Рио тинто интэрнэшнл холдингс” компаниудын зүгээс Оюутолгой […]