Дэлхийн нийтийг Афгани бүсгүйчүүд рүү хандуулж чадсан Биби Айша

bibi-aisha-02
Дэлхийн нийтийг Афгани бүсгүйчүүд рүү хандуулж чадсан Биби Айша

Та бүхний харж буй Афгани бүсгүйг Биби Айша гэх бөгөөд энэ жил 27 настай. Тэрээр лалын шашны харгис ёс заншлаар өсвөр насандаа буюу 12 настайдаа Талибаны удирдагчийн эхнэр болж, зовлон зүдгүүрийг туулсан юм.

Эр нөхрийнхөө морины жүчээнд хоёр жил амьдрахдаа өдөр бүр хадмууддаа зодуулж, олон хоногоор ухаангүй хэвтэхэд хүрдэг байж. Тиймээс ч охин эр нөхрөөсөө зугатвал “гэмт хэрэг” хэмээн үзэж хорьж шийтгэдэг нутгийнхаа хуулийг зөрчин арга буюу гэрээсээ оргон зайлсан байна. Ингээд зургаан сарын хорих ял авч, Кандагарын эмэгтэйчүүдийн шоронд хоригджээ.

Ялын хугацаагаа дуусгаад өөрийн эцэг дээрээ очсон ч, заншил ёсоор хэрцгий нөхөр ч эргүүлэн тушаажээ. Үүний дараагаар харгис нөхөр нь охиныг ууланд аваачиж хамар, чихийг нь огтлон үхлүүт хаясан байсныг Америк цэргүүд олсон түүхтэй.

Улмаар 2010 онд 18 настайдаа АНУ-д ирсэн Биби Айша Дэлхийн нийтийг Афгани бүсгүйчүүд рүү хандуулж чадсан юм.

Учир нь тэрээр “Time” сэтгүүлд ярилцлага өгч, нүд хальтрам зургийн хамт нийтэлсэн юм. Биби Айша хагалгаанд орж дахин өөрийн гоо төрхийг бүрдүүлсэн бөгөөд одоогоор АНУ-д ажиллаж амьдарч буй.