ОСКАР 2021: Клой Зжао Холливудад түүчээлэв

731
Клой Зжао Холливудад түүчээлэв

Кино ертөнцийн оргил үдэш “Оскар 2021” кино урлагийн 93 дахь удаагийн наадам энэ жил тун ч даруухан, энгийн протоколны явагдаж өнгөрлөө хэмээн олон нийт үзэж байна.

Наадмын “Шилдэг найруулагч” номинацид БНХАУ-ын иргэн Клой Зжао хэмээх бүсгүй өнгөлж, түүхэнд бичигдэх амжилтын эзэн боллоо. Тэрээр “Нүүдэлчдийн нутаг” хэмээх бүтээлээр ийн түүчээллээ.

Шилдэг найруулагчийн шагналын түүхэнд, сүүлийн 100 жилийн хугацаанд ердөө 2 дахь удаагаа эмэгтэй найруулагч ийн шагнал хүртээд байгаа нь энэ аж.

Дашрамд, Клой Зжао нь ихэвчлэн бага төсөвтэй, жижиг студийн уран бүтээл хийдгээрээ онцлогтой байсан бол энэ удаад Холливудад ийн өөрийгөө таниуллаа.

Клой Зжао Марвелын дараачийн тэсрэлт болох “Eternals“-ын ерөнхий найруулагчаар ажиллаж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу