Супер “ОД” Алла Пугачева арван жилийн дараа тоглоно

954
Алла пугачева-2019
Супер "ОД" Алла Пугачева арван жилийн дараа тоглов

Оросын эстрадын урлагийн супер “ОД” Алла Пугачева 10 жилийн завсарлага авч байгаагаа Минск хотноо болсон тоглолтынхоо үеэр мэдэгджээ.

Янз бүрийн тоглолтод дуулах урилга ирдэг, хаана, ямар тоглолт болохыг би таашгүй. Зарим нэг урилгад зөвшөөрөх байх. Үүнээс өөр зүйл хийхгүй. Тэгэхээр намайг хүлээж байгаарай. Бие даасан тоглолтоо хийнэ гэвэл, 80 насандаа магадгүй юм” хэмээн Алла ярьжээ. Уран бүтээлч маань энэ жил 70 насыг зооглож байна.

Өнгөрсөн Бямба гаригт /2019.11.02/ Алла Пугачева Минскийн хамгийн том тайзтай “Минск-Арена”-д 70 насны ойн тоглолтоо хийсэн юм.

Алла 2009 оноос хойш хойш бие өөрийн бие даасан тоглолтоо тавиагүй байсан бөгөөд үзэгчдийн их хүлээлт дор ийн уран бүтээлээ дэлгээд байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу