Твиттер улс төрийн бүхий л зар сурталчилгааг хориглох шийдвэрийг гаргаад байгаа билээ. Энэ талаар тус компанийн тэргүүн Жек Дорси албан ёсоор мэдээлэл өгчээ.

Твиттер компанийн тэргүүн Жек Дорси интернэт зар сурталчилгаа маш хүчирхэг, нөлөө бүхий болоод байгаа өнөө цаг үед тус компанийн шийдвэр улс төрд томоохон эрсдэлийг бий болгож байгааг хэлсэн байна.

~Твиттер хуудас Дэлхийн бүр оронд хориг тавив!~

Твиттерийн улс төрийн зар сурталчилгааг хориглох энэ шийдвэр дэлхийн бүх оронд хэрэгжих юм. 11-р сарын 12–ноос эхлэн твиттерт улс төрийн зар сурталчилгаа хориглогдох нь. Энэ талаарх нарийвчилсан мэдээллийг 11-р сарын 15-нд нийтлэх юм байна.

Твиттер компанийн энэ шийдвэрийг улс төрийн шинжээчид болон Америкийн улс төрчид янз бүрийн байр сууриас хүлээн авч байна. Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн компанит ажлын менежер Брэд Пэрскэл Трамп төдийгүй консервативчуудын амыг үдэх өөр нэгэн оролдлого гэжээ.

Цагаан ордны тэргүүн Трампын жиргээ өдөрт 60 сая гаруй хүнд хүрдэг байна. 2016 оны Америкийн ерөнхийлөгч сонгуульд нэр дэвшиж байсан Хиллари Клинтон Твиттерийн хоригийг таатайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлсэн байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу