“AstraZeneca” компани вакциныхаа нэрийг “Vaxzevria” болгон өөрчилжээ

789
astrazenela
"AstraZeneca" компани вакциныхаа нэрийг “Vaxzevria” болгон өөрчилжээ

Улс орон бүр коронавирусийн цар тахалтай тэмцэж, халдварын эсрэг арга хэмжээг авч байгаа энэ цаг үед “AstraZeneca” компани вакциныхаа нэрийг “Vaxzevria” болгож өөрчилсөн байна.

Тодруулбал, Шведийн эмийн бүтээгдэхүүний газрын цахим хуудаст мэдээлснээр, нэрийг нь өөрчилснөөр вакцинд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэжээ.

Гэсэн ч бүтээгдэхүүний сав, баглаа боодол, тэмдэг анх гарч байснаасаа өөр байх тул мэргэжилтнүүд нэрийг нь өөрчилсөн талаар мэдэх шаардлагатайг цохон дурдав.

Европын эмийн агентлаг вакцины нэрийг өөрчлөх тухай “AstraZeneca” компанийн хүсэлтийг 3 дугаар сарын 25-нд хүлээн авсан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу