Вакцины хоёр тун хийлгэсэн ч АМНЫ ХААЛТ зүү, ЗАЙ БАРЬ!

754
Вакцины хоёр тун хийлгэсэн ч АМНЫ ХААЛТ зүү, ЗАЙ БАРЬ!

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулжээ. 

-Вакцин хийлгэх хүртлээ өөрийгөө халдвар авахаас яаж сэргийлэх вэ?

-Амны хаалт зөв зүүх, хүн хоорондын зай барих, агааржуулалт муутай орчинд байхаас зайлсхийх, гараа тогтмол угаах хэрэгтэй.

-Ажлын шаардлагаар заавал вакцин хийлгэх ёстой юу?

-Ажил хийдэг хүн болгоныг вакцин хийлгэхийг шаардахгүй. Гэхдээ эрүүл мэндийн ажилчид, зарим чухал ажил мэргэжлийн хүмүүсийг вакцин хийлгэхийг шаардана.

-Вакцины хоёр тун хийлгэсэн ч би амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих ёстой юу?

-Вакцин хийлгэснээр вирусийг бусад хүнд тараахгүй гэдгийг одоогоор судалж, тогтоогоогүй байгаа. Тиймээс та вакцин хийлгээд өөрийгөө хамгаалсан боловч бусад хүнд вирусийг тараах магадлалтай тул амны хаалт зүүж, гараа угаах, хүн хоорондын зай барих зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн авах хэрэгтэй. Учир нь вакцины нөөц хязгаарлагдмал байгаа тул вакцины хийлгээгүй байгаа хүмүүст халдварыг тараах эрсдэл байсаар байгаа юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу