Луу жилтнээ эерэг САЙН хэмээжээ

634
Луу жилтнээ эерэг САЙН хэмээжээ

Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 4. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 23. Ангараг гараг. Тооно одтой, нэг цагаан мэнгэтэй, хар хулгана өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Ус

Өдрийн наран 5 цаг 29 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн.

Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн бөгөөд эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу