“Мазаалай” бонд болон “Кредит Свисс” банкны төлбөрийг бүрэн төллөө

579
mazaalai
"Мазаалай" бонд болон "Кредит Свисс" банкны төлбөрийг бүрэн төллөө

Засгийн газраас олон улсын санхүүгийн зах зээлд гарган 2016 онд арилжаалсан 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг манай улс энэ сарын 6-ны өдөр төлжээ.

~”Мазаалай” бонд болон “Кредит Свисс” банкны төлбөрийг бүрэн төллөө~

Мөн 2016 онд “Кредит свисс” банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг энэ оны 3 дугаар сарын 15-нд тус тус хөрөнгө оруулагчдад бүрэн төлж барагдуулж, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар Сангийн яамнаас мэдээлэв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу