“Улсын баяр наадмын концерт” зохион байгуулах сонгон шалгаруулалт зарлагдав

883
naadam-concert
"Улсын баяр наадмын концерт" зохион байгуулах сонгон шалгаруулалт зарлагдав

Өнгөрсөн долоодугаар сард болж өнгөрсөн баяр наадмын ёслолын ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажилласан.

Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газраас ирэх жилийн буюу Тулгар Төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертыг зохион байгуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсноо зарлав.

Түүнчлэн хуулийн этгээдийн саналыг ирэх сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын 130 тоотод хүлээн авах юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу