Хүүхдийн уран бүтээл, хүүхдийн театрын үүрэг, ач холбогдлыг таниулна

1022
teatr-huuhed-bolowsrol
Хүүхдийн уран бүтээл, хүүхдийн театрын үүрэг, ач холбогдлыг таниулна

“Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих” жилийн хүрээнд хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжихэд хүүхдийн уран бүтээл, хүүхдийн театрын үүрэг,

ач холбогдлыг таниулах, хүүхдийн уран бүтээл туурвигчид, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Театр – хүүхэд – боловсрол” зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Зөвлөгөөнд төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах ажилтнууд, аймаг, нийслэлийн БСУГ-ын холбогдох албан мэргэжилтнүүд, хүүхдийн уран бүтээл туурвигчид, хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын 150 хүний төлөөлөл оролцох юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу