Хятад иргэн их хэмжээний валют НУУН хил нэвтрэхийг завджээ!

292
hil-newtreh-zorchil
Хятад иргэн их хэмжээний валют НУУН хил нэвтрүүлэхийг завджээ!

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2019 оны аравдугаар сарын 14-ний өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч БНХАУ-ын иргэн C Y гар тээшиндээ их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.

БНХАУ-ын иргэн C Y нь өнөөдрийн ханшаар нийт 100 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хувийн хэрэглээний эд зүйлдээ нуусан байдалтайгаар хил нэвтрүүлэх гэж байжээ. Зөрчилд хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу