Өнөөдрөөс НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орно

490
e-barimt
Өнөөдрөөс НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орно

НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал өнөөдөр 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр иргэдийн дансанд орно хэмээн Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудсаар мэдэгдлээ.

Тэрээр ” энэ улиралд нийт 1,023,235 иргэн 40,6 тэрбум төгрөгийн буцаан олголт авна. Цар тахлын хүнд цаг үед “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-г дэмжиж татвараа төлсөн татвар төлөгч иргэнд танд баярлалаа” гэжээ.

2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгож байгаа билээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу