Багын найз аа таньдаг уу?

518
jujigchin-Lhgavasuren
МУГЖ С.Лхагвасүрэн

Хошин урлагт болоод кино салбарт нэртэй, зүстэй уран бүтээлч бол МУГЖ С.Лхагвасүрэн. Тэрээр нуруулаг биеэрээ хошин урлагийн жүжигчдээс эрхгүй ялгарч чаддаг.

Тэгвэл бидний мэдэх нуруулаг Лхагвааг багын төрхөөсөө төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн гэвэл итгэх үү. Учир нь, тэрээр багадаа малигар, бараг л сумо бөх шиг бандагар хүүхэд байсан гэнэ. Махлаг хүүхдүүдэд хэрхэн нэр хоч өгдөг байсан тэр жишгээр багадаа “бүдүүн, тарганаараа” дуудуулж явсан гэнэ лээ.

Заримдаа захиалгаар бариу өмд хийлгэж өмсөөд тайзнаа гарахад нь хүмүүс “Энэ Лхагваа жаахан таргалчаасай” хэмээн жиг жуг шивнэлддэгсэн.

Түүний урлагт хөл тавьсан хамгийн анхны кино бол “Нэг ангийн хоёр”. Энэхүү кинонд дүр бүтээх боломж түүнийг арван жилийн сурагч байхад нь тохиожээ. Харин тайзнаа амилуулсан хамгийн хэцүү дүр нь түүний хувьд Драмын театрт байхдаа тоглосон “Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжгийн гол дүр байсан гэдэг.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу