ЭРҮҮЛ, УРТ, ХАТУУ ХУМС!

731
eruul-hums
ЭРҮҮЛ, УРТ, ХАТУУ ХУМС!

             Одоо л сайхан ургаж байна даа гэтэл хажуу талаасаа сэтэрч, яг голоороо хугараад нэг л болохгүй байна уу. Хэдий тун завгүй байсан ч энэ асуудалд анхаарлаа хандуулж эрүүл, хатуу хумстай болох арга хэмжээг авцгаая бүсгүйчүүдээ!

 Хамгаалалтын бээлий өмсөж занших
Гэрийн ажил хийхдээ ер нь ямар ч үед бээлий өмсөж заншаарай. Аяга таваг угаах, ванны өрөө цэвэрлэх, шалаа угаах, кимчи дарах гэх мэт ямар ч ажилд бээлий өмсөж сурах нь хумс, гарыг гэмтэхээс хамгаална. Усанд гараа удаан байлгах нь хумсыг зөөлрүүлж хугарах нөхцлийг бүрдүүлдэг.

Хумсны арчилгаа
Хумсны будаг, топ, бэйс, будаг арилгагч гэх мэтийн зүйлс байнга хэрэглэдэг хэрнээ хамгаалагч бүтээгдэхүүнүүг мартаж болохгүй. Хумсны будганд ухаангүй дуртай байсан ч амьсгалах боломж олгож долоо хоногт нэг удаа огт будаггүй байлгаарай.

Хумсны анхны тусламжийн хэрэгсэл
Бага зэргийн сөртийсэн хэсгийг зөв янзалж чадвал хугарахаас сэргийлнэ. Тийм учир цүнхэндээ хумсны хутга, хуурай, өнгөлөгч гэх мэт зүйлсийг багтаасан түргэн тусламжийн бяцхан хайрцгийг авч яваарай.

Хоолондоо анхаарах
Хумсны ургалтанд шуудаар нөлөөлдөг зүйл бол хоол хүнсний хэрэглээ. Хангалттай унтаж амрах, зөв хооллох зэрэг нь маш чухал. Өндөг, загас, элэг, самар, шош, киви, лооль зэрэг бүтээгдэхүүн нь хумс болон үс бэхжүүлэх, ургуулах үйлчилгээтэй. Мөн кальци дутагдсан үед хумсны өнгө зүс муудах тохиолдол байдгийг санаарай.

Хумсаа будах
Хумсаа будахдаа топ болон суурь будгийг хэрэглэж занших хэрэгтэй. Энэ нь хумсыг будагнаас гэмтэхээс хамгаалдаг. Ихэнх хүмүүс шууд хумсны будгаар буддаг нь хумсыг гэмтээх, зөөлөн эмзэг болгох сөрөг талтай.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу