Ням гарагийн үдэш бүр үзэгчдийг дэлгэцийн өмнө уярааж, уянгалуулж, цоо шинэ мэдрэмжийг “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэг өгдөг.

Тэгвэл “The Voice of Mongolia” шоуны шүүгч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд шоу нэвтрүүлгийн үеэр нулимс дуслуулж, торгон мэдрэмжийн үнэ цэнийг үзэгч олонд мэдрүүлжээ.

Тэрбээр өнгөрөгч Ням гаригийн /2020.03.30/ нэвтрүүлгээр Д.Отгонбаяр шүүгчийн багаас хасагдсан оролцогч Г.Дөлгөөнийг багтаа авч, чин сэтгэлийн нулимс унагасан нь үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн бололтой.

~Төрийн соёрхолт Д.Болдын “МЭДРЭМЖ” олныг гайхашруулав~

Гал, ус мэт өрсөлдөөнийг харуулсан оролцогч Г.Дөлгөөн, Э.Үүрцайх нар “Мангасууд”-ын багийн хамгийн ширүүн тулаануудын нэг байсан ч эцсийн мөчид Д.Отгонбаяр шүүгч Э.Үүрцайхыг сонгосон юм.

Дуучин Д.Болд энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа хуваалцахдаа

Чиний цуцашгүй хайртай зүйлдээ яахад ч бэлэн дүрэлзэн асаж байгаа гал шиг сэтгэлийг чинь мэдрээд өөрийн эрхгүй ховор гардаг аз жаргал, зүрх сэтгэлийн нулимс аа гаргалаа

хэмээн цахим хуудаснаа бичжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу