​Европын холбоо бүх ухаалаг гар утасны цэнэглэгч ижил стандарттай байхыг шаардана

1342

Европын холбооны хууль тогтоогчид технологийнкомпаниудаас Европын зах зээл дээр худалдаалагдаж буйбүх ухаалаг гар утасны цэнэглэгч портыг нийтлэгстандарттай байхаар хөгжүүлэхийг шаардах аж.  

Энэхүү санаачилга нь иргэдийн хэрэглээг илүү хялбарчлаадзогсохгүй ухаалаг гар утастаблет, цахим ном уншигч зэрэгбүх төрлийн төхөөрөмжүүдийн цэнэглэгч нэг ижилстандарттай байх практик нэвтрүүлэх замаар электрон хогхаягдлыг их хэмжээгээр багасгах зорилго тавьжээ.

Европын холбооны зүгээс 2014 онд баталсан “Радио тоногтөхөөрөмжийн хэрэглээний удирдамжийн” хүрээндтехнологийн компаниудаас ухаалаг төхөөрөмжүүдэднийтлэг цэнэглэгчийн порт хөгжүүлэхийг шаардаж байв. Гэсэн ч уг санаачилга шаардлагатай хуультогтоомжийн хомсдлоос шалтгаалж өнөөдрийг хүртэлхэрэгжиж чадаагүй байсан юм. Тэгвэл өнгөрсөн даваагаригт болсон Европын холбооны зөвлөлийн хуралдаанаарүүнийг дахин дэвшүүлэх талаар хэлэлцсэн бөгөөдхэрэгжүүлэх асуудлаар санал хураалт явуулахаар болжээ.

Европын холбооны зүгээс 2018 онд хийсэн ухаалаг гарутасны цэнэглэгчээс гарах хог хаягдлын талаархүнэлгээнд “Электрон хог хаягдлыг бууруулах бодлого бүрэнхэрэгжихгүй байна” гэж дүгнэсэн байна. Тухайлбал, Европтивийн хэрэглэгчдийн хамгийн ихээрашигладаг “Apple Lightning”, “USB 2.0 Micro B” болон “USB Type C” төрлийн портууд электрон хогхаягдлын дийлэнх хувийг эзэлж байгаа аж.

Харин технологийн тэргүүлэгч компаниудын нэг “Apple”-ын зүгээс 2019 онд Европын холбооны энэхүүтайланд “Нэгдсэн стандарттай боллоо гээд бүх цэнэглэгч ньхүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлдөг. Мөн технологийнбүх компаниудаас үүнийг шаардах нь инновацийн хөгжилдсөрөг нөлөөтэй” гэсэн хариуг өгчээ.

Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар нэг тэрбум орчимхэрэглэгч “Apple Lightning” портыг ашиглаж байгаа аж. Гэсэн ч технологийн компаниуд тэр дундаа “Apple”-ын төхөөрөмжүүд тогтмол цэнэглэгчийн портоо шинэчилжбайгаа нь электрон хог хаягдлын хэмжээнэмэгдсээр байгаагийн гол шалтгаан гэж мэргэжилтнүүдүзэж байгаа аж. Тухайлбал, “Apple” компани энэ ондхудалдаанд гаргахаар төлөвлөж буй “iPhone 12” ухаалаг гарутасны цэнэглэгчийг “Type-C USB” болгон сольж, цаашиднэвтрүүлэх бусад төхөөрөмжүүддээ “Apple Lightning” портыг хэрэглээнээс хасах тухай мэдээлэл бий.

 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу