М.Майсайхан: Коронавирусын голомтод ажилласан эмч нарын туршлагыг цахимаар дамжуулан дотооддоо хүргэлээ

2156

БНХАУ-ын шинэ төрлийн коронавирусын голомтод ажилласан эмч нарын туршлагыг цахимаар дамжуулан мэдээлэл хүргэж буй Mindray компанийн албан ёсны борлуулагч Shinjyuku компанийн захирал М.Майсайханаас тодрууллаа.

Сайн байна уу ? Танай цахим хуудсаар БНХАУ-ын эмч нар мэдээлэл хүргэж байсан ямар учиртай бэ ?

Сайн, сайн байна уу? Манай Shinjyuku компани нь Mindray компанийн Монгол улс дахь албан ёсны борлуулагч юм.

Mindray компани нь улсдаа тэргүүлэгч эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч байгууллага юм. Улсад нь тулгамдсан асуудал болох шинэ төрлийн коронавирус дэгдэлтийн эсрэг манлайлж идэвхтэй оролцож байна. Та бүхэн санаж байгаа бол Wuhan Huoshenshan эмнэлэгт яаралтай клиник төхөөрөмжийн систем суурилуулахаар Mindray компанийн хамт олон цаг нартай уралдан Хятадын цагаан сарын амралтаар амралгүйгээр ажиллаж аравхан хоногт 1800 төхөөрөмжийг амжилттай үйлдвэрлэж, суурилуулсан билээ.

Энэ үеэр мөн Mindray компанитай хамтран ажилладаг эмч нар халуун цэг дээр ажилласан юм. Одоо харин харьцангүй БНХАУ-д цар тахалын идэвхи буурсан үзүүлэлттэй байна. Ингээд Mindray компанийн албан ёсны борлуулагч тухайн орны компаниудад халуун цэг дээр ажилласан эмч нараас мэдээлэл өгнө гэдгийг дуулаад хүсэлтэй илгээн манай цахим хуудсаар цацагдсан юм.

Эмч нарын мэдээлэл ямар мэдээлэл байсан бэ ?

Энэ эрхийг авахдаа маш богино хугацаанд дотоодын эмч нараас санал бодол солилцсон. Манай эмч нарч таатай хүлээж авсан. Бид цахим хуудсаараа 3 өдөр шууд дамжуулалт хийсэн. Гол мэдээлэл нь тухайн голомтод ажилласан БНХАУ-ын эмч нар хэрхэн оношилгоо шинжилгээ хийх аргачлал, хэрхэн хурдан шуурхай тусламж үзүүлэх гэх мэт цаг үетэй холбоотой мэдээлэл өгсөн. Та бүхэн манай цахим хуудсаар дэлгэрэнгүй үзэх боломжтой.

ЭНД ДАРЖ ЦАХИМ СЕМИНАРЫГ ҮЗНЭ ҮҮ

Шууд дамжуулалтыг хүмүүс үзээд ямар сэтгэгдэлтэй байна ?

Маш их талархаж хүлээж авсан. Манай цахим хуудсаар баярласнаа илэрхийлсэн хүмүүс их байлаа. Ер нь цаашид иймэрхүү төрлийн мэдээлэл хүргэнэ гэсэн мэдээлэл байвал яаралтай хүргэх нь чухал санагдсан.

Богинохон хугацаанд бидэнд мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Баярлалаа.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу