Селена Гомез сагсан бөмбөгч Жимми Батлертай болзож байна

673

Дуучин, жүжигчин Селена Гомес шинэ дурлалтай учирсан бололтой. Селена  Майами Хитийн тоглогч Жимми Батлертай хамт Нью-Йорк хотноо зоог барьж байгаад олны нүдэнд өртжээ. Нийгмийн сүлжээнд шүтэн бишрэгчдийнх нь бичсэнээр энэ болзоо сүүлийн долоо хоногт хоёр дахь нь гэнэ.

Селена өмнө дуучин Жастин Бибер, The Weeknd нартай болзож байв. Харин одоо олонх загвар өмсөгчдийн жишгийг дагаж дуучин бүсгүй амжилттай яваа сагсан бөмбөгчид сэтгэл алдарсан бололтой.

Батлерын хүүхдийн ээж Кэйтлин Новак дуучин бүсгүйг инстaграмд дагахаа больсоныг ч хэрэгт дуртай зарим нь анзаарчээ. Тэгэхээр дуучин тамирчин хоёрын харилцаа нэлээн гүнзгийрсэн гэж таамаглаж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу