ФРАНЦ: Циркийн 40 уран бүтээлч “Нүүдэлчин” тоглолтоо хийнэ

962

Монголын орчин үеийн цирк болон Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Францын алдарт Феникс циркийн тайзнаа “Нүүдэлчин” тоглолтоо хийх гэж байна.

Үүнийг “Ангелс Монгол Модерн” циркийн захирал, продюсер Б.Оргилболд “Феникс” циркийн уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулж, энэ сарын 23-аас эхлэх гэнэ.

Монголын циркийн бие даасан, бүрэн хэмжээний тоглолтыг хамгийн сүүлд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 20 гаруй жилийн өмнө зохион байгуулж байжээ.

Тиймээс “Нүүдэлчин” тоглолт нь Баруун Европд хийж байгаа Монголын циркийн хоёр дахь удаагийн томоохон хэмжээний, бие даасан тоглолт болох юм.

Энэ удаагийн тоглолтод манай улсын 40 гаруй уран бүтээлч оролцох юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу