Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэлийн заавар

3274
elseltiin-shalgalt-online-zaawar-2020
Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэлийн заавар

2020 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын/ЭЕШ/ цахим бүртгэл өнөөдөр 09:00 цагаас орон даяар эхэллээ. Бүртгэл 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Бүртгүүлэх холбоос: eyesh.eec.mn

Энэхүү шалгалтад 2020 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.

Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламж хуудсыг хэвлэх болно.

Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог арилжааны банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар хийнэ.

Шалгалтын бүртгэл 2020-04-15 18:00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг сайтар анхаарна уу.

БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР:

Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж ЭЕШ-ын бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу