“Оргио” ХХК-ийн тахианы байранд гал гарч, 13 мянга орчим дэгдээхэй шатжээ!

1271
orgio-tahia
"Оргио" ХХК-ийн тахианы байранд гал гарч, 13 мянга орчим дэгдээхэй шатжээ!

Хоёрдугаар сарын 7-н буюу өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт “Оргио” ХХК-ийн тахианы байранд гал гарчээ.

Онцгой байдлын байгууллага “Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Оргио” ХХК-ийн 4х12 метрийн хэмжээтэй тахианы байр шатаж байна” гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 09:08 цагт хүлээн авжээ. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 6.5 км зам туулан 09:16 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт 12,725 дэгдээхэй шатжээ.

Эх сурвалж: ОБЕГ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу