Аерофлот компанийн онгоц осолдож 41 хүн амиа алдлаа

1188

Өчигдөр буюу ням гарагт ОХУ-ын хамгийн том агаарын тээврийн компани болох Аерофлот-ын Sukhoi-SSJ100 загварын онгоц Москва хотод ослын буулт хийх үеэрээ осолдож 41 хүний амь эрсджээ.

Тус онгоцонд 73 зорчигч 5 бүхээгийн ажилтнууд зорчин явсан байна. Тэдгээрээс 37 хүн амьд үлдсэн ба амиа алдсан хүмүүсийн дотор 2 бага насны хүүхэд байжээ.

ОХУ-ын мэдээллийн вебсайт болох RT-ийн сэтгүүлч зэргэлдээх онгоцонд энэ үеэр байсан ба онгоцны арын хэсгээс гал авалцаж эхлэх үеийг харсан байна.

“Гал авалцан шатаж байсан онгоцтой бид тун ойрхон онгоцонд сууж байсан. Гал маш их газар хамарсан байсан учраас яаралтай тусламжийн ажилчдад галыг намжаахад дэндүү хүнд байсан” хэмээн тэр ярьжээ.

SU1492 дугаартай байсан тус нислэг Москва хотоос ОХУ-ын баруун хойд зүгийн хот болох Мурманск руу явах ёстой байжээ. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар тус онгоц хөөрснийхөө дараа удалгүй хөдөлгүүрт нь гал авалцаж эхэлсний улмаас Шереметево нисэх онгоцны буудалд буцаж газардан ослын буулт хийх үедээ ийнхүү осолдсон аж.

Тус онгоц нь 2017 оны наймдугаар сард үйлдвэрлэгдсэн ба нэг сарын өмнө техникийн үзлэгт хамрагдсан байжээ.

Эх сурвалж: www.bbc.com

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу