“Маск”-ын жүжигчин Б.Солонго эх орондоо ирж, биеийн байдал нь сайжирчээ

3367
honeymoon-solongo-mask-jujigchin-01
"Маск"-ын жүжигчин Б.Солонго эх орондоо ирж, биеийн байдал нь сайжирчээ

Дэлхий дахинд “COVID-19” тахлаар өвчлөгсөд цаг, минутаар өсөн нэмэгдэж байна. Энэ хүнд үед Монгол Улс гадаадад буй иргэд ээ нөхцөл боломжиндоо тулгуурлан зөөвөрлөн авчир байгаа билээ.

БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр “Маск” продакшны залуу жүжигчин Б.Солонго ирсэн аж. Тэрээр БНСУ-д эрүү, нүүрний хүнд мэс ажилбарт орж, тэндээ хөл хорионд орсон ажээ.

Жүжигчин Б.Солонго энэ талаар өөрийн цахим хуудаснаа…  

Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.Та нар минь сэтгэл санаагаа өндөр байлгаж дархлаагаа сайн дэмжиж байгаа биздээ!? Олон хүмүүс надруу чиний оронд өөр өвчтэй хүн хөгшин хүн ирэх байсын ичдэггүй амьтан энэтэр гэж элдэв message явуулж байнаа..Би өөрийн биеийн тухайн үеийн байдалаа дэлгэхэд хүргэлээ. Уучлаарай Би зүгээрл ёс журмаараа хагалгаанд орсон бичиг баримттайгаа бусдынхаа адил элчин дээр очерлож явах зөвшөөрлөө авсан юм шүү!!
Гоо сайханы хагалгаа л юмуу гэх юм зарим хүмүүсд хөнгөн сонсогдож мэднэ үгүйдээ хөнгөн биш маш хүнд төрлийн хагалгаанд орсоон айж ичиж нуух юм байхгүйээ!Би үнэн,зөв байхыг хичээж явдаг бусдын л адил хүн! Олон жил би эрүү шүдний буруу зуулттай асуудалтай байж улам эрүү минь далийх аюултай гэсэн оноштой явж ирсээн нэлээд судалсаны эцэст санал тавьж Солонгосын “ID”эмнэлэгийн Эрүүний хагалгаанд орох завшаан надад тохиосон юмаа..Солонгосруу Эмнэлэгийнхээ заасан хугацаанд очсон минь Тахалтай нүүр тулна гэж мэдсэнгүй явлаа!

Jujigchin-Solongo
“Маск”-ын жүжигчин Б.Солонго эх орондоо ирж, биеийн байдал нь сайжирчээ

Тухайн үед явахад минь Солонгосд аюулгүй байсан учир айх зүйлгүй эхний 7хоног хагалгааны бэлтгэл шинжилгээнүүдээ өгч 7хоногийн дараа хагалгаандаа орсоон их л зоригтой орсондоо хөөрхий. Хагалгаа минь ч мундаг эмч нарынхаа буянаар амжилттай сайн болсон.Гэвч хагалгааны дараах хүндрэлтэй хугацааг давах шаардлагатай тулгарсаан гарч ирээд шокний байдалтай маш хэцүү байлаа дархлаа минь унаж Хоол унд идэж чадахгүй,бие минь сульдаж амаар минь дүүрэн оёотой түр гуурстай байлаа.

Хагалгаанаас гарч ирээд 2хонож байхад муухай тахал тархаж хүнд байдал зарлагдсан байсан.Эмчилгээний дараа агаарт гарах чухал байлаа дархлаа муутай хүн өвчинд өртөх аюултай байсан учир ерөөсөө гараагүй агааргүй өрөөнд байлаа биеийн байдалын хажуугаар Тахалаас болж сэтгэл санаагаар маш их унаж,айж,14хоног суугаагаараа унтаж өдрийг ганцаараа өнгөрөөж сэтгэл зүйн хувьд маш муу орой болгон хар дарж өглөө нарыг хүлээж байлаа энэ үед Өөрийн эрхгүй Монголынхоо тэнгэрээ,эх орон, агаараа. Гэр орон гэр бүлээ өөрийн гэсэн хайртай бүхнээ маш их санаж уйлаад л байж байсан үе минь саяхан.. Тэр мэдрэмжийг миний хэцүү байдалыг туулсан хүн л мэдэх бизээ. Монгол хүн үгээр,урмаар,сэтгэлийн хүчээр амьд байж оршдог юмаа..Та нар минь битгий буруугаар ойлгож элдвээр хэлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна!Одоо би Улсынхаа хамгаалалтанд иргэн хүнийхээ хариуцлагаар дүрэм журмыг маш сайн чандлан сахиж байна.Монгол шөлөөрөө бие минь тэнхэрч,монголынхоо агаараар дархлаа минь өндөр,сэтгэл минь дээд цэгтээ хүрчэээнд хамтдаа тусгаарлагдсан бүх хүмүүс гэр бүлдээ,хайртай хүмүүстэйгээ,эрүүл энх уулзаж монголынхоо газар шороон дээр аз жаргалтай алхахыг л хүсэж байна.Эх орондоо Тусгаарлагдсан хүмүүс айх аюулгүй амар тайван унтацгааж байна янз бүрийн шалтгаанаар гадаадийг зорьсон олноо битгий муулаарай сайндаа биш амьдарцгаах гэж л шүүдээ Бидний ард Монгол хүнийхээ төлөө нойр хоолгүй ажиллаж байгаа Төр засагтаа, Эрүүл мэндийн яамдаа,Онцгой байдалынхандаа,Монголын нисэх хүчин MИАТ- компаныхандаа,Эмч сувилагч нартаа, Өлгийдөн авах сайхан Эх орондоосайхан сэтгэлт Монгол ахан дүүс та нартаа маш их баярлалаа та нартаа мөргөе.Дэлхийн хүн бүр эрүүл энх байгээ Амьддаа бие биенээ хайрлая Хамтдаа бид давж гарч чадна аа

хэмээн нийтэлжээ.

1 СЭТГЭГДЭЛ

  1. Хүнд хагалгаанд оржээ. Залуу хүн зоригтой айхаа мэдэхгүй хагалгаанд орчихдог нь ч үнэн шүү. Гэхдээ залуу хүн чинь бас дархлаа сайтай , даваад гарнаа амжилт хүсье. Ер нь тэгээд зовлон үзсэн хүн л зовлон үзсэнээ ойлгодиймдө. Хагалгаанд орж үзээгүй, хүний нутагт хөл хорионд орж үзээгүй, хилийн дээс алхаж үзээгүй хүмүүс ойлгохгүэ. Монгол улсын иргэн бүр тэгш эрхтэй, хэний ч үгийг бүү сонс , бүү тоо. Хурдан эдгээрэй, урлагийн бурхан өөрийг чинь ивээх болтугай.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу