Дэлхийд тэргүүлэгч “Netflix”-ийн хэрэглэгчид 15.8 саяд хүрлээ

888
Netflix
Netflix

Видео стриминг үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч “Netflix” компанийн төлбөртэй үйлчилгээг ашигладаг хүмүүсийн тоо энэ оны эхний улиралд 15.8 саяар нэмэгджээ. Өнгөрсөн оны мөн үед шинээр бүртгүүлсэн гишүүний тоо 9.6 саяд хүрч байсан аж.

Ийм үзүүлэлттэй байгаа нь шинжээчдийн таамгаас хоёр дахин илүү байгааг компани онцолжээ. Энэ оны эхний улиралд шинэ хэрэглэгчийн тоо 7 сая орчимд хүрнэ гэж компани таамаглаж байсан аж.

“Үзэлтийн тоо болон гишүүдийн тоо нэмэгдэж байгаа нь түр зуурынх юм” хэмээн тайланд дурдсан байна. Өөрөөр хэлбэл, коронавирусний цар тахлын улмаас дэлхий дахинд тогтоосон хөл хорионы арга хэмжээ цуцлагдахын хэрээр үзэлт болон гишүүдийнх нь тоо буурна гэж компани таамаглаж байгаа аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу