Лондон хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн Мисс 2019” тэмцээний тэргүүн титмийг Ямайкийн гоо бүсгүй Тони Ань Синг зүүсэн билээ.

Авьяаслаг мисс шалгаруулалтанд өнгөлсөн тэрбээр домогт дива Уитни Хьюстоны “I Have Nothing” дууг гайхалтай дуулж, үзэгчдийн сэтгэлийг хөөргөсөн юм.

Энэ жил 23 настай Тони Ань нь 9 настай байхдаа АНУ-д шилжин суурьшиж, улмаар Флоридагийн их сургуулийг дүүргэсэн юм. Сэтгэл судлалын мэргэжилтэй мисс бүсгүйн биеийн өндөр нь 167 см бөгөөд эрч хүч дүүрэн, нүдээрээ гэрэлтсэн түүнийг түрүүлэхэд бусад оролцогчид ч гэсэн ихээхэн баярлаж байв.

Ямайкийн мисс бүсгүй Тони “Дэлхийн мисс” тэмцээнд түрүүлснээр улсынхаа түүхэнд 4 дэх ялагч болон бичигдэж байна.

Дашрамд 2001 оноос хойш анх удаа “Дэлхийн Мисс” тэмцээнд өнгөт арьст мисс бүсгүй тэргүүлсэн нь энэ билээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу