Шинэ жилийн баяр айсуй. Бүсгүйчүүдийн гадаад гоо сайхныг илтгэх зүйлсийн нэгд зүй ёсоор гар, хумс орно. Тэгвэл энэ өвлийн маникюрын чиг хандлагуудыг танилцуулж байна.

Баярын зураг

Цасан охин, цөмөөхөй, өвлийн өвгөн, сүлд мод, цасан ширхэг, чимэглэл тоглоомыг бүгдийг нь гарын арван хурууны хумсан дээр хүссэнээрээ зурцгаая! Өөр хэзээ ингэж будах завшаан гарах билээ?

Саа

Өнгө өнгийн саатай будгаар хумсаа будах нь цаанаа л нэг сэтгэл сэргэм.

Гэрэл тусах бүр гялалзаж шинэ жил айсуй хэмээн сануулах энэхүү маникюрын тренд сүүлийн өдрүүдэд эрчээ авсаар байна.

Хумсны тал хэсгийг саатай будгаар будахаас эхлээд энгийн цагаан саа тавих гэх мэт төрөл бүрээр хэрэгжүүлэх боломжтой шүү.

Улаан, ногоон, цагаан өнгө

Өвлийн улиралд шинэ жилийн онцлох гол өнгөнүүдээр хумсаа будахад хэзээ ч буруутахгүй. Улаан, ногоон, цагаан өнгийг хослуулах, ээлжлэх, дангаар нь будах, хээ угалз бүтээх гэх мэт тоолж барамгүй санаанууд бий.

Шигтгээ 

Хумсны үзүүрээ сүлд мод мэт чимэглэн гоёх зугаатай маникюр туршиж үзэхийг санал болгож байна. Цасан ширхэг, цасан бөмбөлөг, сүлд модны чимэглэл гээд харахад нүдэнд таатай, сэтгэл сэргээх дүрс сонгоорой. Хумс бүр өөр өөр загвартай байх, дээр дурдсан гурван өнгө дээр саа тавьж дээр нь шигтгээ наах зэрэг бүтээлч байдлаар хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу