Жей Зигийн нийт хөрөнгө нэг тэрбум ам.долларт хүрэв

899
jay z
Жей Зигийн нийт хөрөнгө нь нэг тэрбум ам.долларт хүрэв

Одоогоос 9 жилийн өмнө хэний ч санаандгүй оромгүй 2 эрхэм үдийн цайгаа цуг уусан гэдэг. Небраска мужийн Hollywood Diner гэх газарт уулзсан хоёрын нэг нь болох тэрбумтан Воррен Баффет угаасаа тэр газар цайлдаг байжээ.

Тэгвэл нөгөө хүн нь хип хопын домог Жей Зи байсан юм. Тэрбумтан болон реп дуучин хоёр гүзээлзгэнийн амт бүхий шар айраг уунгаа ярилцаж, улмаар тэр удаан харилцан яриа нь Баффетын оффист шилжин үргэлжилсэн байдаг.

Тухайн үед 80 настай байсан Баффетэд өөрөөс нь даруй 40 насаар дүү уран бүтээлч залуугийн хүсэл тэмүүлэл, бизнесийг харах өнцөг, алсын хараа нь маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн байна.

Энэхүү уулзалтаас хойш 10 хүрэхгүй жилийн дараа Жей Зигийн нийт хөрөнгө нь 1 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм. Тэрбээр тэрбумтан болсон цөөн хэдэн уран бүтээлчдийн нэг гэдгээс гадна, уг эгнээнд нэгдсэн анхны хип хоп дуучин билээ. Түүний эзэмшдэг хөрөнгийн чиглэлүүд гэвэл дүрслэх урлаг, үл хөдлөх хөрөнгө, согтууруулах ундаа бөгөөд Uber компанид хувь эзэмшдэг.

Дашрамд сонирхуулахад Жей Зи дуу хөгжмийн карьераа эхлүүлэхээсээ өмнө хэрэгт төвөгт орооцолдчих гээд байдаг нэгэн байсан. Дуу хөгжим түүнийг төлөвшүүлсэн ч гэж болно. Жей Зи 1996 онд өөрийн Roc-A-Fella Records студийг байгуулж, анхны дебют цомог болох Reasonable Doubt-ыг гаргаж байжээ. Тэр цагаас хойш 14 цомог нь хит жагсаалтыг тэргүүлж, 22 Грэмми шагналын цомоор шагнагдсан уран бүтээлч болоод байна.

~Жей Зигийн нийт хөрөнгө нь нэг тэрбум ам.долларт хүрэв~

Зөвхөн уран бүтээлч байгаад зогсохгүй, нэр хүндээ ашиглан бизнесийн бусад салбарт орох ёстой гэдгийг ойлгосон мэдрэмжтэй Жей Зи нь 1999 онд Rocawear хувцасны фирмээ байгуулж (хожим 2007 онд 204 сая ам.доллар аар худалдсан), Bacardi-тай хамтран D’Usse коньякийг гаргаж, дуу хөгжмийн streaming хийдэг Tidal-ыг үүсгэн байгуулсан юм.

Armand de Brignac (310 сая доллар аар үнэлэгддэг)

1 ширхэг нь 300 ам.долларын үнэтэй Ace of Spades оргилуун дарсыг Жей Зи өөрийн брэндингийг ашиглаж, маш амжилттай сурталчилснаас хойш Америкийн томоохон одууд, олны танил алдартнууд бүх төрлийн эвент арга хэмжээнд уг Шампанийг ашиглах болсон юм.

Бэлэн мөнгө болон хөрөнгө оруулалтууд:

Жей Зи нь Америкт хамгийн ихээр дэлгэрсэн хувь хүмүүс таксинд явдаг үйлчилгээ болох Uber-т 70 орчим сая ам.доллартой тэнцэх хувийг эзэмшдэг. Анх өөрийн хувийг 2 сая доллар аар худалдан авч байсан бол, өдгөө түүний эзэмшдэг хувь нь 70 сая ам.доллар аар үнэлэгдэж байна. Эндээс түүний аливаа гарааны бизнест хөрөнгө оруулалт хийх торгон мэдрэмжийг харж болно.

Jagaa Damdin

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу